ХӨСҮТ улсын төсөв, Эрүүл мэндийн яам, өөрийн хөрөнгө оруулалтаар 2021-2022 онд хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлаа өнөөдөр танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг олон улсын стандартад нийцсэн бүрэн вакум хагалгааны өрөөнүүдтэй болохоос гадна Хүүхдийн уушгины тасаг, Уушгины 2 дугаар тасаг, Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасаг, ДОХ, БЗДХ-ын амбулаторийн тасаг, Эмзүйн алба болон Ариутгал халдваргүйтгэлийн тасгийг иж бүрэн шинэчилжээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ, “Сүүлийн 2 жилийн хугацаанд “Ковид-19” халдварын цар тахалтай зэрэгцэн салбарын шүүмжлэлтэй байсан зарим асуудлыг шийдэн ажиллаж байна. 2021 онд нийт 5.5 тэрбум төгрөгийг ХӨСҮТ-ийн барилгын засварт зарцуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нийт 24 цогц ажлыг төлөвлөөд нэмж төвөөс өөрсдийн санхүүжилтээр тодорхой ажлуудыг хийж, 2021 онд 27 обьектын засварын ажлыг гүйцэтгэж хүлээж авч байсан. 2022 онд нийт 2.4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн" гэв.
ХӨСҮТ зургаан тасгийг иж бүрэн шинэчлэн, мэс заслын бүрэн вакум өрөөнүүдтэй болж байна
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулга хийх үеэр "ХӨСҮТ 2022 онд 13 томоохон их засварын ажил хийсэн. Үүнд, Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр хийсэн их засвар 4, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийсэн их засвар 5, өөрийн хөрөнгөөр хийсэн их засвар 4, Засгийн газрын нөөц сангаас 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 4 багц ажил хийгдсэн.
Өмнө нь нэг лифт ажиллаж байсан бол шинээр 5 лифтийг ашиглалтад оруулсан.
-Компьютер томографын аппарат
-Суурин дижитал рентген аппарат
-Цахим мэдээллийн системийн хөгжүүлэлт, тоног төхөөрөмжтэй болсон.
ЭМЯ-ны 2,4 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтаар нийтдээ 7 ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хүүхдийн уушгины тасаг, Уушгины 2 дугаар тасаг, Насанд хүрэгчдийн цочмог гепатитын 5 дугаар зэрэг нийт 3 тасаг иж бүрэн засвар хийгдсэн. Мөн 998,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар вакум мэс заслын системтэй 2 өрөөтэй болж байна. Улсын комисс ажиллаад хүлээн авсан. Түүнчлэн автомашины парк шинэчлэл хийгдсэн бөгөөд туулах чадвар өндөртэй алсын зайны дуудлага, дэмжлэг хяналтаар явах боломжтой машинтай болсон.
2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлээр санхүүжсэнээр 2022 онд ХӨСҮТ-ийн өөрийн санхүүжилт болох 700 сая төгрөгөөр ДОХ, БЗДХ-ын амбулаторийн тасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн их засвар болон ХАЯТТ-ийн дээвэр, Барокамерын өрөөний засвар ажлууд хийж байна. Ажил 55 хувьтай үргэлжилж байна.
Цар тахлын үед улаан бүсэд ажиллаж байсныг Засгийн газар, ЭМЯ онцгой анхааран ажиллахаас гадна Олон улсын байгууллагууд хандив тусламжууд өгсөн бөгөөд нийт 7 төрлийн тусламж авсан. Үүнд:
-Глобал сан-Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, автомашин,
-ДЭМБ-NGS,
-Япон улсын Засгийн гаүраас Монгол Улсын Засгийн газарт “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр”,
-Уушгины дуран, Уушгины дурангийн мэс заслын багаж, C-arm тог баригч,
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан Загалмай нийгэмлэг, сөрөг даралтат түргэн тусламжийн машин
Голомт сан-Өвчтөний функциональ ор хандив, тусламжаар авсан.
Энэ бүх хөрөнгө оруулалт хийгдсэний ачаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах, ажилчид тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна" гэв.