АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр:
Өчигдөр бол Монгол улсад Үндсэн хууль байхгүй болсныг нотолсон өдөр боллоо. Эрх баригчид Үндсэн хуулийн дээгүүр яаж гишгэлж байгаагаа ил тод харууллаа.
Нөгөө талаасаа хууль дээдэлж байгаа талаараа үнэхээр харамсалтай зүйл боллоо. УИХ бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Энэ нь юу байсан гэхээр бүлгийн нийт гишүүдийн олонхиор бүлгийн даргыг сонгох чөлөөлөх асуудал байгаа юм. Гэтэл бүлгийн нийт гишүүд биш 6 гишүүн хуралд ороцоод бүлгийн даргыг сонгосныг УИХ-ын дарга Г.Занданшатар баталгаажуулж уншиж, сонсгож байна.
Өнөөдөр эрх баригчид ийм байдлаар Ардчилсан нам, бүлгээр тоглодог, Монгол улсын хууль дээдлэх зарчмаар тоглож байгаа нь харагдаж байгаа юм.
Г.Занданшатар даргын өмнөөс үнэхээр нүүр улайлаа. Яаж тэр тоглоомын бүлгийн даргадаа амжилт хүсээд ичихгүй Үндсэн хуулийг дээдэлж ажиллаарай гэж захиж чадаж байнаа гэжээ.