Нэрт нийтлэлч Баабар: Ц.Даваасүрэн бол Монголын эрчим хүчийг санаатайгаар 15 жил гацаасан. Монголын хөгжлийг зогсоосон 12 хүнд гэмт хэрэгтний нэг

Хүйтний ам наашилж буй энэ цаг үед өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж эхэлдэг. Гагцхүү энэ өвөл тог, дулаантай өвөлжиж чадах уу? эсвэл лаа барьж 20-р зуунруугаа эргэн очих уу? гэдэг асуудал Монголчуудын толгойны өвчин болж байна. Учир нь Эрчим хүчний Сайд нь удаа дараа цахилгааны асуудал хүндэрсэн тухай мэдэгдээд буй юм. 

Монгол улс угтаа бол дотоодоо эрчим хүчээр бүрэн хангаад гадагш нь зарах хэмжээний нөөц бололцоотой улс юм. Гэвч яагаад зарах нь бүү хэл улсаараа лаа барин суухад хүрэх болов? хэн ийм байдалд хүргэв гэдэг асуудал яригдах нь зүйн хэрэг юм. 

Тэгвэл үүнд Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнг буруутай хэмээн нэрт нийтлэлч Баабар бичжээ. 

Тэрээр: 

Монголын эрчим хүчийг санаатайгаар 15 жил гацаасан. Монголын хөгжлийг зогсоосон 12 хүнд гэмт хэрэгтний нэг. Би эдний тухай нэг бүрчлэн бичиж байгаа гэжээ.