Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.
АН-ын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан НБД О.Баасанхүү хэлэхдээ:
Энэ ЗГ бол үнэхээр шинэчлэлийн биш, шившгийн ЗГ байнаа. 2 яамныхаа сайдыг ч томилж чадахгүй байсаар огцорлоо. Ардчилсан нам ард түмний зөв гэсэн талд хатуу зогсоно. ЗГ бодит үнэний талд зогсохгүй байна. Пиараар л ажлаа явуулж байна. Мөн хотын дарга та ажлаа хийгээчээ. Сайд мөрөөдөж явахын оронд гэлээ.