Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 57.56 км зам засварын ажил амжилттай үргэлжилж байна. “Бүс нутгийн авто зам, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Н.Мөнхбаясгалан, инженер Ч.Батмөнх нар өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзаж, замын ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Замын эхний хэсгийн 21.6 км-ыг 3 см асфальтаар дахин хучиж, 7 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад бүрэн оруулсан бол “Модон гуанз”-наас нааших 13 км замыг 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн нээхээр ажиллаж байгаа аж
Мөн 54 цэгт хоолойн ажил, 38.3 км-т харлуулсан буталсан чулуун суурь, 7.8 км-т цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдээд байна. Замын ажлыг дахин технологийн алдаа гаргахгүйгээр, хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд сайтар хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга төслийн нэгжээс хүслээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг