Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн эхний шат хаагдаж дараагийн шат болох хуваарилалтыг өнөөдөр, маргааш хийхээр болжээ

 Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулж, өчигдөр 17.00 цагт хаагдлаа. 

Нийт 111.517 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна. Эдгээр хүүхдийн цэцэрлэгийн хуваарилалтыг өнөөдөр, маргааш хийж, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл хүргэх юм. 

Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2 болон 3 дахь шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой.