Өнөөдөр АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр хэлэхдээ:
УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлыг хүмүүс сонирхоод байх шиг байна. О.Цогтгэрэл гэдэг хүн бүлгийн дарга болчихов уу? гээд.
Нэгдүгээрт О.Цогтгэрэл бүлгийн дарга болохгүй байх хууль зүйн хувьд 2-3 үндэслэлтэй. Эрх баригч намтай хуйвалдаад УИХ-ын тухай хуульд нэг өөрчлөлт орсон шүү дээ. Наадмын өмнөхөн. Бүлгийн даргыг сонгохтой холбоотой заалт оруулсан юм. Бүлгийн даргын асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхиор сонгоно гээд баталчихсан. Бүлгийн нийт гишүүд гэхээр Ардчилсан намын нэг гишүүн оролцохгүй байхад л сонгож чадахгүй болчихож байгаа юм. Жишээ нь: Д.Ганбат гишүүн оролцохгүй байхад л бүлгийн даргыг сонгох боломжгүй. Гэтэл О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгосон гэж буй хуралд миний ойлгож байгаагаар 6 гишүүн л оролцсон юм байналээ гэжээ.