Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 20 орчим асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал, инфляцын нөхцөл байдал, хэрэгжүүлэх бодлого, Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар хэлэлцэж буй юм. Мөн Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний явц, ургац хураалтын урьдчилсан баланс, мах, махан бүтээгдэхүүний экспортын талаар хэлэлцэж байна.