Улсын баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг жил бүр, уламжлал болгон гардуулдаг “ТОЁОТА брэнд нь энэ жилийн түрүү бөх, Монгол Улсын аварга О.Хангайгийн нэрийн өмнөөс ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8 м.кв талбайг тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи нар оролцов.
Ингэснээр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник Олон улсын стандартад нийцсэн засвар, тохижилт хийсэн байрандаа үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол Улсын аварга О.Хангай нь “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн нэрэмжит шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник бөгөөд өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд үйлчилдэг юм.