Украин улсад аль улс хэдий хэмжээний тусламж үзүүлж байна вэ?

Өнгөрсөн 6 сарын хугацаанд дэлхйин олон улс орнуудын зүгээс Украинд бүх талын дэмжлэг, тусламж үзүүлж байна.

Үзүүлсэн тусламжийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл АНУ, Их Британи зэрэг улс бусдаас хамаагүй илүү байгаа нь гарцаагүй.

Харин тухайн улсын үзүүлж буй тусламжийг ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр авч үзвэл өөр тоо мэдээлэл гарна.

"Statista" байгууллагын судлаачдын гаргасан тооцооллоос авч үзвэл дээр ххугацаанд энэ үзүүлэлтээр хамгийн их тусламж үзүүлсэн улс орнууд бол:

- Эстони улс ДНБ-ний 0.83 хувьтай тэнцэх,

- Латвии улс 0.8 хувьтай тэнцэх,

- Польш улс 0.49 хувьтай тэнцэх,

- Норвегии улс 0.36 хувьтай тэнцэх,

- Литов улс 0.32 хувьтай тэнцэхүйц тусламжийг тус тус үзүүлээд байна.

Хэрвээ Монгол улс ДНБ-нийхээ 0.83 хувьтай тэцэхүйц тусламжийг бусад улсад үзүүлнэ гэж тооцвол 357.0 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ гэсэн үг юм.

Эх сурвалж:  Н.Энхбаяр