"Зэрлэг 4x4" Бартаат замын авто спортын уралдаанд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр түрүүлжээ

Хохиролгүй, хохирогчгүй гэмт хэрэгт ял шийтгүүлэн өмгөөлөгчгүйгээр 5 өдөр шүүгдэж ялтан хэмээх сэтэр зүүн шоглуулсан хүн бол ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн асан Х.Номтойбаяр юм. Түүний хэргийг хэрэгсэхгүй болгох шийвдэр гарах нь тодорхой гэлцэж байсан цаг хугацаанд гэнэт "хайнга хандсан" гэх шийдвэр гаргаж хэлмэгдүүлсэн сэтэр нь хэвээр үлдсэн юм.

 Хүний эрхэнд орж 2 жил шахам хугацаанд эрхээ хасуулсан тэрээр эрх чөлөөгөө дэндүү санасан гэлтэй. Гарч ирсэн цагаасаа хойш Бартаат замын авто спортын тэмцээнд тасралтгүй оролцсоор, уралдсаар явна. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрсөн "Зэрлэг 4x4" Бартаат замын авто спортын уралдаанд оролцон түрүүлжээ.