Х. Баттулга хонзондоо Ч.Сайханбилэгийг шоронд дуудсан

Том амбицтай түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж ард нь гарч чаддаг Ерөнхий сайд бол Ч.Сайханбилэг юм. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авч ирсэн. Мөнхүү Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж Монгол улсынхаа тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар бэхжүүлж чадсан эрхэм. Цар тахлын хүнд үед Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой 2 л Монголчуудын амьдралыг сүйрүүлчихсэнгүй аваад гарав. Ч.Сайханбилэгийн адлуулан барин гаргасан 2 том шийдвэр, хийсэн ажлын үр шимийг ийнхүү нийтээрээ хүртсэн нь энэ.

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад нь Женко хочит экс Ерөнхийлөгч Х.Баттулгын Баянгол зочид буудал дахь байрыг нэгжих гэхээр баахан бөхчүүд хамгаалж. Х.Баттулга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тусламж гуйхад тэрээр татгалзаж. Үүнд хонзон санасан Х.Баттулга Ерөнхийлөгч болоод түүнийг шоронд дуудаж. Үүнийгээ нотлохын тулд гэмгүй Халзан Д.Ганболдыг эх орноо хорлох гэснийг мэдсээр байж оролцсон гэж шоронд хийсэн хэмээн нэрт нийтлэлч Баабар бичжээ.