Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г нь иргэдийн хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийжээ.
Улмаар эрх мэдлээ хэтрүүлэн 13 харилцагч иргэний нэр дээр зээл авч 225 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.
Хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлжээ.