Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар Эдийн засагч Л.Наранбаатар ийнхүү бичжээ.
Тэр Монголын нүүрсний зах зээлийг Оросуудад, төмөр замыг найздаа төрийн нууцад оруулж бэлэглэсэн “өглөгч” ачтан. Шагналын бурхан тэнгэр. Тусгаар улсаа төлөөлж НҮБ-ын хуралд суугаагүй анхны ерөнхийлөгч. Цаазын ялыг сэргээж, Монголоо ШХАБ-т бэлэглэхийг тачаадаж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор чармайсан ерөнхийлөгч. Оффшороос мөнгө оруулж ирж, иргэддээ өгнө гэж чихэр долоолгож “чадсан” ерөнхийлөгч. Тэр чадсан. Ерөнхий сайдуудыг, улстөрийн өрсөлдөгчдөө шоронд хийж, хэлмэгдүүлж чадсан. Төмөр замыг тарамдаж, улсаа чадсан. Ард иргэдээ талцуулж, хагалж чадсан. Монголоо олон улсад хамгийн жижиг харагдуулж чадсан. Чаддаг ажлаа сайн хийсэн.
Тэр хэзээ ч миний ерөнхийлөгч байгаагүй гэжээ.