Экс Ерөнхийлөгч Х.Баттулга зангиагаа зүүж, гутлаа тослон очиж мэдүүлгээ өгөх ээлж нь үнэхээр болсон баймаар

Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудал тоймгүй олныг Монголчууд андахаа больсон. Төмөр замын 280 сая долларын асуудал, Хөгжлийн банктай холбоотой асуудлууд, 17 чингэлэг спирт, Аж үйлдвэрийн парктай холбоотой асуудлууд гэх мэт нэрлэвэл гэмт хэргийн шинжтэй нилээд их асуудлууд бий. 

Түүнээс 80 их наядыг нэхэмжлэх нь зүйд нийцнэ хэмээн Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч зарлачихсан билээ. Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Х.Баттулгыг 2 ч удаа АТГ дуудаж мэдүүлэг авах гэсэн боловч тэрээр очоогүй гэх. 

Нэгэн цагт хуулийн салбарынхны Хаан байж ил далд схем зуруулж, илтэд ял захиалж прокурорт ялын даалгавар өгдөг байсан түүнийг албадан саатуулж мэдүүлэг авах нь цаг хугацааны асуудал болжээ гэмээр. Түүний захиалгаар хэлмэгдсэн байж болзошгүй улс төрч эрхмүүд нэгэн цагт өөрсдийнхөө зардлаар, хүний нутгаас төрийн ажлаа орхин байж, төрт ёс, хуулиа дээдэлж ирэн мэдүүлэг өгдөг байсныг энд сануулвал зохилтой. 

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга зангиагаа зүүж, гутлаа тослон очиж мэдүүлгээ өгөх ээлж нь үнэхээр болсон баймаар. 

Эцэст нь түүний шамшигдуулсан гэх 80 их наядаар юу хийж болох байсныг та бүхэн эргэцүүлэн нэг бодно биз ээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг хичнээн зууг барьж болох байсан бол? ...