АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Данииэль Ж.Критенбринк наймдугаар сарын 22-27-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНСУ-ын Сөүл хотод айлчлахаар болжээ.
Тэрбээр 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцох юм байна. Уулзалтаар талууд нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлс дээр тулгуурласан хамтын ажиллагаа, стратегийн түншлэлээ бэхжүүлэх, түүний дотор Монгол орны ардчилсан тогтолцоог бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөжээ.
АНУ-ын Төрийн департаментын цахим хуудас дахь айлчлалтай холбогдох албан ёсны хэвлэлийн мэдээнд "АНУ нь Монгол Улсын Стратегийн түнш, “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд ардчилсан институц, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт гарган ажилладаг" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: www.state.gov