АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.НЭРГҮЙ ОЛОНХЫН САНАЛААР СОНГОГДЛОО

Арлчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны VI дээд чуулган өнөөдөр /2022.08.21/ Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж байна.

Чуулганаар 2022.03.31 өдөр Улсын Дээд Шүүх Ардчилсан намын "Үндсэн дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж холбооныхоо шинэ Тэргүүнээр Банзаарай овогтой Нэргүй, дэд даргаар Доржзовд овогтой Энхтуяа, Нарийн бичгийн даргаар Батболдын Хонгорзул нарыг олонхын саналаар сонгож  Бодлогын асуудал хариуцсан 11 тэргүүлэгч, мөн хяналтын зөвлөлийн 5 гишүүдийг сонгож батламжиллаа.

Тэргүүлэгч гишүүд:

1. Баасанжав овогтой Отгонжаргал

2. Цагаан овогтой Оюундарь

3. Пүрэв овогтой Батчимэг

4. Ишбадам овогтой Нарантуяа

5. Доржзовд овогтой Энхтуяа 

6. Цэрэндулам овогтой Алтанцэцэг

7. Дэрэм овогтой Эрдэнэсувд

8. Лувсанжанцан овогтой Нармандах

9. Балдандорж овогтой Пунсалмаа

10. Сэд-Аюушжав овогтой Батзаяа

11. Цэцэг-Өлзий овогтой Золжаргал