"21 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа зогсоож байна"

БШУЯ-нд тус яамны удирдлагууд дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим ажил, 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдээлэл хийжээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Одоогийн байдлаар 9000 гаруй оюутан орон нутагт суралцаж байгаа бөгөөд цаашид энэ тоог 21500-д хүргэнэ. Оюутнууд нэгдүгээрт курстээ орон нутагт, 2-3-р курсээс Улаанбаатарт сурах чиглэлээр зохион байгуулалт хийж ажиллана.

Монгол Улсад сүүлийн таван жилд эрх зүй, бизнес, хүмүүнлэгийн мэргэжлийн чиглэлээр  55736 боловсон хүчин дээд боловсрол эзэмшсэн. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр 11 мянга инженер, техникийн мэргэжилтэн төгссөн нь эрэлтээс дэндүү бага тоо. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай улсын хөдөлмөрийн зах зээлд инженер техникийн 39 мянган ажилтан хэрэгтэй байна.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын оюутан бэлддэг тогтолцоо ажилгүйдэл, ядуурлын үндэс болж байна гэж дүгнэсэн. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцээгүй боловсон хүчин бэлдсэнтэй холбоотой.