АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ VI ЧУУЛГАН 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар болох гэж байна.
"Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн тунхагласан Ардчилсан Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүхий л цаг үед үлгэр дуурайлал, манлайлагч болж түүхийн хуудсанд нэрээ мөнхөлж чадсан Ардчилсан эмэгтэйчүүд маань эх орныхоо өнцөг булан бүрээс 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна.
Ардчилсан эмэгтэйчүүд төрийн бодлогод чанарын өөрчлөлт хийж чаддаг..
Ардчилсан эмэгтэйчүүд нийгмийн амьдралын эмзэг асуудалд зоригтой дуу хоолой болж чаддаг
Ардчилсан эмэгтэйчүүд улс төрийн соёлыг эергээр өөрчилж чаддаг
Ардчилсан эмэгтэйчүүд авлига хээл хахуулийг хүчтэй илчилж чаддаг
Ардчилсан эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал нь болж чаддаг,
Тиймээ бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай.
Бидний бүтээсэн Ардчилал эмзэг болж буй энэ цаг үед Ардчилсан Эмэгтэйчүүд бидэнд ухрах эрх байхгүй.
Үнэт зүйл үзэл баримтлал дээрээ нэгдэхийг уриалж байна." гэжээ.