НҮБ-ын тэргүүн “Запорожье” станцын нөхцөл байдалд ихэд санаа зовниж байна

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины өмнөд нутгийн “Запорожье” атомын цахилгаан станцын нөхцөл байдалд ихэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоган нартай Львов хотноо дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ ийнхүү хэлсэн байна. 


“Запорожье” станцад аливаа гэмтэл доголдол учруулах нь амиа егүүтгэснээс өөрцгүй үйлдэл юм” гэдгийг А.Гутерреш анхааруулжээ. 


НҮБ-ын тэргүүн, В.Зеленский нарын уулзалт нь Орос Украин руу хоёрдугаар сард довтолж эхэлснээс хойших анхны уулзалт болсон юм. 


Р.Эрдоганы хувьд НҮБ-ын тэргүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, “өөр нэгэн Чернобыль”-ийн аюул станцад нүүрлэх вий гэдэгт санаа зовниж буйгаа сэтгүүлчдэд хэлжээ. 


Оросын цэргүүд гуравдугаар сард хяналтдаа авсан станцын ойр орчимд сүүлийн долоо хоногуудад их бууны сум тусах болсон бөгөөд Киев, Москвагийн аль аль нь уг халдлагад бие биеэ буруутгаж байгаа юм. 


Тухайлбал, пүрэв гаргийн уулзалтаас өмнө В.Зеленский Оросыг цахилгаан станц руу “санаатайгаар” халдсаныг шүүмжилсэн байна. 


Москваг уг байгууламжийг цэргийн бааз болгосон гэж буруутгаж байгаа бөгөөд гурван удирдагч тус бүсийг нэн даруй цэрэг зэвсгээс ангид болгохыг оросуудад уриалжээ.