БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж "Huawei" компанийн Монгол дахь салбарынхныг өчигдөр хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр "HUAWEI" компанийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэх, мод тарих ажлыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлт тавив.
Мөн сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологийг гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах туршилтын төслийг эхлүүлэх талаар санал солилцон, дэмжихийн зэрэгцээ агаар, орчны бохирдлыг багасгах чиглэлээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлжээ.