Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл маргааш /2022.08.19/ эхэлнэ

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл маргааш /2022.08.19/ эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран цахимаар зохион байгуулна.

Боловсролын ерөнхий газраас  ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.

  • E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.