АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: Т.Доржханд гишүүнд хандаад хэлчихье, МАН-ын Хэвлэлийн албаны ажилтан хийхээ болио.

Өнөөдөр Ардчилсан Намын удирдлагууд цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр хэлэхдээ:

 Үнэхээр хариуцлагагүй хүмүүсээр Үндсэн Хуулийг мануулж болохгүй юм байна.  Үндсэн Хуулийн цэцийн дээр Үндсэн Хууль өөрөө байдаг юм л даа. Үндсэн Хууль өөрөө өөртэйгөө зөрчилдөнө гэж байхгүй л дээ. Утгагүй, логикгүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа. 

Дээрээс нь тэр нэг ХҮН-ын дарга Т.Доржханд билүү?

Т.Доржханд гишүүнд хандаад хэлчихье. МАН-ын Хэвлэлийн албаны ажилтан хийхээ болио. Ардын намын өмнөөс гарч ярьдаг л хэвлэлийн ажилтан боллоо шүү дээ. Чи одоо ичдэггүй юм уу? Саяхан л намынхаа үзэл баримтлалыг өөрчлөөд зүүн төвийн намаас баруун төвийн нам боллоо гээд л байсан чинь Ардын намын л халаасны нам гэдгээ нотоллоо шүү дээ. Одоо бүр та УИХ-ын гишүүн, хэвлэлийн ажилтных нь үүргийг гүйцэтгээд л зогсож байна шүү дээ. 

Үндсэн Хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж байгаа юм. Юу гэсэн үг юм. Үндсэн Хуулийн дээр Үндсэн Хууль байдаггүй юм уу? Үндсэн Хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж буй гишүүн энэ парламентад байх эрхгүй. Та нар харин үүний оронд гишүүнээсээ чөлөөлөгдөөд хуулийн сургуульд ороод ном заалга. Үндсэн хуулийн хичээл заалга гэжээ.