Автомашины зогсоол болгоод байсан автобусны буудлыг буцаан сэргээжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талд автомашины зогсоол болгоод байсан автобусны буудлыг сэргээн байгуулж байна.
Нийслэлд буй 1169 автобусны буудлаас 620 гаруйг нь шинэчлэн тохижуулах шаардлагатай байгаа тул ирэх оноос Францын “JCDecaux” компанитай хамтран шинэ стандартын дагуу тэдгээрийг бүрэн шинэчилнэ.