Өнөөдөр болох үйл явдлууд

Наймдугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Монголын хуульчдын холбоо, НЗДТГ-тай хамтран иргэдэд утсаар хууль, эрх зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 75050801, 75050802, 75050803, 75050804

10.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд "АмЧам Монголиа" байгууллагын сар бүрийн ээлжит уулзалт "2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс" сэдвийн хүрээнд болно. Утас: 99091557

11.00 цагт ҮСХ-ны байранд статистикийн байгууллагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна.

18.30 цагт "Улаан гэр” уран зургийн галерейд Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй уран бүтээлч Э.Билэгтийн "Төрөлтөн" контемпорари зураасан зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.