НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын дарга Экрем Южэг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Монголын нутгийн удирдлагын холбооны урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Экрем Южэгийн Монгол оронд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд хоёр орны харилцаа соёл, боловсролын салбарт амжилттай сайн хэрэгжиж буйг онцоллоо. Мөн төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна хоёр орны харилцааг тухайн улсуудын ард түмэн бэхжүүлж, холбох гүүр болдгийг дурджээ.
Сакарья хотын дарга Экрем Южэ ажлын айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймагт ажиллана. Түүнчлэн, Дорноговь-Сакарья хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хөтөлбөртэй ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг