Эрүүл амьдралын дасгалжуулагч, модель Б. Хулан: 80\20 зарчим ямар ч хүнд тохирч байна гэж би харж байгаа юм


  • Оффист ажилладаг хүмүүст амьдралын хэв маягаа эрүүл болгох талаар зөвлөгөө өгнө үү?

  • Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр учраас аливаа юмыг зөвлөж болохгүй. Яагаад гэвэл манайхан чинь шууд хүлээгээд авчихдаг. Хүн бүрийн амьдралын хэв маяг бие махбод өөр өөр байдаг. Тухайн хүн суугаа ажил хийдэг юм уу? Ямар ажил хийдэг юм, амьдралын хэв маяг,  гэх зэрэг олон суурь ойлголтод тулгуурлан танд ийм амьдралын хэв маяг, хооллолт тохирох юм байна гэсэн зөвлөгөөг өгнө. Гэхдээ асуулт асуусан учраас 80\20 зарчим ямар ч хүнд тохирч байна гэж би харж байгаа юм. Өөрөөр хэлбэл 100 хувь хоолны дэглэм барих биш. 100 хувь бэлтгэл хийж өөрийгөө дайчлан зовоох биш. Энэ нь нөгөөтээгүүр хүн өөрийгөө сэтгэл зүйн дарамтад оруулж байдаг. Их стресс бий болдог гэдгийг би өөрөө бие сэтгэлээрээ мэдэрчихсэн хүн л дээ. Тийм болохоор та нар маань долоо хоногийг 100 хувь гэж үзвэл 80 хувьд нь л эрүүл хооллочих, дасгал хөдөлгөөнөө яг хийчих, тэгээд үлдсэн 20 хувьд нь юу ч идсэн болно. ENJOY YOUR LIFE! Яг өөрийнхөө дааврын, эрүүл мэндэд тохирсон эрүүл хоол хүнсээ ид, үлдсэн 20 хувьдаа дуртай зүйлээ идэх хэрэгтэй. Намайг хүмүүс гурил иддэггүй гэж боддог. Үгүй ээ, би иддэг. Яг 20 хувьдаа л иддэг.  Тэгэхгүй бол хүмүүс 100 хувь бүх юмаа хасчихдаг.  Хүн хассан тэр зүйл рүүгээ тэмүүлдэг. Тийм учраас сэтгэл зүйн эрүүл мэнд маш чухал учраас оюун санаагаа ч бас эрүүл байлгах нь чухал шүү.                                       

  • Жин хасахад хамгийн чухал таван зүйлийг хэлж өгнө үү?
    - Хамгийн энгийн бөгөөд чухал зүйлс гэвэл мэдээж 

  •  өөрт тохирсон дасгал хөдөлгөөн. иог , бүжиг, фитнес гэх мэт

  • зөв хооллолт.  Хоол бэлтгэл хослохгүйгээр яагаад ч турахгүй.

  • сайн унтаж амрах. Нойроо зөв авах нь маш чухал байдаг.

  • тууштай байдал. 

  • Зарчимтай байх.