Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул саяхан болсон шатрын 44 дүгээр олимпиадад тэрүүлж, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2022.08.15/ түүнийг Орхон аймгийн дарга С.Батжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлэн “нэг өрөө байрны батламж” гардуулжээ. Өнгөрсөн амралтын өдөр Б.Мөнгөнзулийг Моннис группийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, авто машинаар шагнажээ.