ОХУ БНАСАУ-тай "хоёр талын иж бүрэн, бүтээлч харилцаагаа өргөжүүлнэ" гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
В.Путин Пёньян Японы дэглэмээс чөлөөлөгдсөний ойг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд илгээсэн захидалдаа, энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцолсон байна.
Үүний хариуд Ким Жөн Ун хоёр орны харилцаа дэлхийн II дайны үеэс бэхэжсэн гэдгийг цохон тэмдэглээд, “найрамдлын харилцаа” цаашид улам батажна гэж нэмж хэлжээ.
Мөн хоёр орны “стратегийн болон тактикийн хамтын ажиллагаа, дэмжлэг, эв санааны нэгдэл” нь дайсагнагч хүчний цэргийн аюул занал, өдөөн хатгалгыг таслан зогсоох шинэ өндөр шатанд гарсныг тэмдэглэсэн байна.
Пёньян дайсагнагч хүчнүүдийн талаар тодорхой дурдаагүй боловч АНУ болон түүний холбоотнуудын талаар дурдахдаа энэ нэр томьёог удаа дараа хэрэглэж байжээ.
Эх сурвалж: BBC