Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын залуустай ярилцсан ярилцлагаас хүргэж байна.
Хүлээн авна уу.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт:
Би юун дээр алдаа гаргаад байна вэ? гээд эргээд харахаар намайг мэддэг хүмүүс надад их сайн байгаад байдаг. Намайг мэдэхгүй хүмүүс надад их муу байгаад байдаг. Тэгхээр энэ чинь бас нэг хэв маяг байхгүй юу. Аягүй цөөхөн хүнтэй харьцахаар өөрийгөө ойлгуулаад байдаг. Өөрийгөө ойлгуулах тэр юмаа анхнаасаа зөв хийгээгүй учраас тэр.
Гэтэл муу мэдээлэл угаасаа сайн мэдэээллээсээ арваас зуу дахин хурдан тардаг гэж байгаа юм. Итгэх магадлал нь ч тийм байдаг. Хүн натураараа сонин, муу, хов жив, тэрэнд дуртай байхгүй юу. Тэгхээр муу мэдээ илүү хурдан түгнэ. MIT, Harvard зэрэг сургуулиуд судалгаа хийсэн байхгүй юу. Сайн мэдээ нь муу мэдээгээ дарж чадах уу? гээд. Судалгааны хариу нь дарж чадахүй гэж гарсан. Тийм учраас одоо юу ярьж байна гэхээр тэгвэл твийтер, нүүр ном болон бусад сошиал медиан дээр яаж одоо хүнлэг зөв болгох вэ? гэдэг өөр төрлийн өөр түвшингийн юм яригдаад байгаа юм байна.
Миний хувьд Сэлэнгийнхэн намайг илүү сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл би байнга очоод болж буй юмыг тайлбарлаад ярьдаг. Угтаа бол би тэгж хөдөлмөрлөх ёстой юм шиг байгаа юм. Сошиал хаягуудтай болоод, бусад аймгуудаар яваад байгаа байдлуудаа яриад яваад байх юм бол зүгээр юм шиг байгаа юм.
Хүмүүс хэлдэг юм: Чи ингээд аймаар юм руу орчихоод юмаа ярьчихаад таалагдаад гараад ирдэг. 90 хувь нь эсрэг байсан бол уулзалтын дараа 60 хувь нь төлөө ч болдог юмуу? тэ. Тэгхээр тийм юмыг л хийх ёстой юм шиг байгаа юм. Сэлэнгийнхэн Сэлэнгээс гаралтай болохоор нь л намайг дэмжээд байхгүй шүү дээ. Яагаад гэвэл хийсэн ажил, ярьж байгаа юмнуудынхаа талаар би илүү олон тайлбарлаж байгаа.
Богино хугацаандаа би хэлмэгдээд байгаа. Урт хугацаандаа хүмүүс магадгүй жаахан жаахнаар ойлгох хандлага нь давамгайлах байх.
Би юм болгоныг ингэж тайлбарладаг.
Чи яагаад сайн байгаа юм бэ? гэхээр нь би гэрийн даалгавараа л сайн хийсэн гэдэг юм. Хүн нийгэмд гараад харагдаж байгаа чинь амьдралын нэг л хувь юм. 99 хувь нь гэрийн даалгавар байхгүй юу. Англи дээр: Өөрөө өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг гэдэг үг байдаг байхгүй юу. Би бол юу гэж ойлгодог гэхээр: Чи үргэлж бэлтгэлтэй бай. Үргэлж. Тэр бэлтгэлтэй байгаа хүн чинь боломж таарахаар амжилтанд хүрнэ шүү дээ. Тэрийг хүмүүс аз гээд байгаа байхгүй юу. Тэр хүн гэрийн даалгавараа аягүй сайн хийсэн гэдгийг тооцохгүй байгаа байхгүй юу.
Өө энэ л азтай байхгүй юу. Энэ бид 2 яг адилхан байсан юм, гээд тэр гэрийн даалгавар хийснийг нь тоооцохгүй байгаа юм.
Би юмыг ингээд өөрийнхөөрөө л зүгээр хүлээгээд авчихдаг. Яагаад гэвэл эд нар намайг шоронд суулгана уу, яллана уу. Биеийг яллаж магадгүй, сэтгэлийг бол хэзээ ч маллаж чадахгүй байхгүй юу. Чадахгүй шүү дээ. Сэтгэл бол зөвхөн надаас л хамаарна. Ганцаараа бай, бод гэдэг хугацааг л надад өгсөн. Хааяа нэг өмгөөлөгчтэй уулзана. Өмнөх юмаа, ирээдүйгээ, одоо байгаа юмаа бодоод л...
Ийм боломжийг өгсөн. Өдөр болгон би нэг тийм хуваарь гаргачихсан. Нэг удаа манай давхрын харгалзагчдын дарга хошууч хүн надаас: Та өдөрт хэд суниаж байна гэж асуусан. Би 5 суниаж байна гэж хэлсэн. Гэтэл 1000 болгочихгүй юу гэж тэр хошууч хэлсэн. Хүн чинь хэлэхээс нааш боддоггүй юм билээ шүү дээ. Би 500 суниадгаа хангалттай л гэж боддог байсан. Тэгээд л нээрээ 1000 болгож болдог юм болов уу? гэж бодсон. Тэр хүний дараа ихэсгэхэд шууд 600 болж байгаа юм. Тэгээд 800 болгоод, 1000, 1050 болгоод л ...
Дараа нь нөгөө хүнтэйгээ таарсан. Та хэд суниаж байна гэж асуусан. Би 1000 суниаж байгаа гэж хариултал: Айн би тоглоод хэлчихсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгхээр тоглоод хэлчихсэн ч гэсэн хүнийг дээшлүүлэх тийм сэдлийг нь өгөөд байгаа юм.
Дасгал бол хамгийн их стресс тайлдаг юм. Гүйлт, дугуй, биен дээр хийж байгаа хүчний дасгалууд чинь. Би бас орой болгон аяга шаазангаа угаадаг юм. Манай гэрийнхэн бүр сурчихсан.
Надад нэг захиа байдаг. Би Канадад ажлаар оччихоод нэг буудалд буулаа. Өглөө, оройд нь өрөөгөө өөрөө цэвэрлээд хогоо хаячихдаг байлаа. Нэг ороод ирсэн чинь орон дээр нэг захиа байна. Аваад үзтэл тэр өрөөг цэвэрлэх ёстой үйлчлэгчээс үлдээсэн захиа байсан. Танд маш их баярлалаа. Миний ажлыг ингэж их ойлгож хүндэлсэн анхны үйлчлүүлэгч та байлаа. Танд сайн сайхныг хүсье гэсэн байсан. Үүгээрээ би хөдөлгөөн, дасгал хүнд их чухал гэдгийг л хэлэх гэсэн санаа.
Хүнийг хамгийн их зовоодог юм бол атаархал гэнэлээ. Хүн хэдэн хүнд атаархдаг гэж бодож байна. Өөрийнхөө эргэн тойрны 200 хүнд л атаархдаг гэнэлээ. Дандаа таньдаг хүн дээрээ л атаархдаг гэдэг. Тээр тэнд байгаа Элон Маскад атаархаад яах юм. Ер нь тэр хол байгаа хүнд атаархахгүй гэж байгаа юм. Гэтэл хамгийн ойрхон 200 хүндээ л атаархдаг. Тэр хүрээ нь 200 аас илүү гардаггүй гэдэг. Улс төрчид яагаад хоорондоо алалцаад байгаа гэхээр тэд нэгнийгээ мэдэж байгаа байхгүй юу.
Хүний дотор сэтгэл чинь л насыг нь тодорхойлж байгаа юм. Тийм учраас би үргэлж шинэ юм сурахын төлөө байдаг. Хувь хүнийхээ хувьд би бүх Generation-д орж чадах хүн байгаа юм. Сэтгэлгээний хувьд бол хамгийн залуутай нь л дүйцнэ. Туршлагаа бас татаад, тэр бол бас хүмүүсд их том давуу тал өгөх байх гэж боддог гэжээ.