"Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ

"Алсын хараа 2050" болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг ирэх есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт дараах байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьжээ. Үүнд:

Төрийн байгууллагууд;

Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн

Хувийн хэвшлийн байгууллагууд;

Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;

Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;

Олон улсын байгууллагууд;

Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;

Хэвлэл мэдээллийн байгууллагууд

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.

Монгол хэлээр: https://bit.ly/3vVKUBr

Англи хэлээр: https://bit.ly/3zL7wFT