БНХАУ-д агаарын маглев төмөр зам ашиглалтад оржээ

Хятадын анхны агаарын маглев замын барилгын ажил 2022 оны 08 сарын 09-нд дуусаж, Жянши мужид туршилтаар ажиллуулж эхэллээ. Шинээр баригдсан агаарын маглев замын урт нь 800 км, зорчих маглев галт тэрэг нь хоёр вагонтой, 88 хүний суудалтай, хамгийн дээд хурд 80км/цаг юм байна. Энэхүү маглев зам нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгдсэн байрлалтай. Маглев галт тэрэг зорчих тус замыг бүтээх ажилд Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хятадын Төмөр замын 6-р хүрээлэн, Хятадын төмөр замын аж үйлдвэр болон бусад нэгжүүд хамтран ажиллажээ. Тэд зураг төсөл боловсруулж, үйлдвэрлэх явцад оролцсон ба уг маглев замд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжилд нийцсэн, ухаалаг, аюулгүй, эдийн засагт хэмнэлттэй зэрэг онцлогийг шингээж өгчээ.

Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн намын дарга Ян Биний танилцуулж буйгаар, тус маглев замыг бүтээсэн судалгааны баг маглев галт тэрэг агаарт дүүжлэгдэн эргэх бүтэц, чиглүүлэгч бүтэц, шулуун замд дах цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа болон тоормослох зэрэг хүнд сэдвийг амжилттай даван гарч чадсанаар агаарын маглев аюулгүй саадгүй зорчих боллоо гэжээ. Тус замыг бүтээхэд оролцсон Хятадын дотоодын соронзон материал үйлдвэрлэл, төмөр замын транзит, хиймэл оюун ухаан, утасгүй холбоо, ухаалаг үйлдвэрлэл, маглев цахилгаан мотор зэрэгтэй холбоотой аж ахуй нэгж компаниуд нь олон улсын 5 патент, 60 гаруй шинэ бүтээлийн патенттай болжээ. 

Эх сурвалж: CCTV.com