ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг пүрэв гарагт /2022.08.11/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Майкл Клеческиг хүлээн авч, спортын хөгжлийн талаар найрсаг дотно яриа өрнүүлжээ.
Уулзалтын хүрээнд МҮОХ-ноос санаачлан “Парис 2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх “Монголиан хаус” буюу соёл, спорт, өв уламжлалаа дэлхий дахинд таниулан сурталчлах зорилго бүхий төслийг “Лос Анжелес 2028” олимпын наадамд хэрэгжүүлэхэд зөвлөгөө авах, “Олимпик арена” спорт цогцолборын талаар ярилцав.
Мөн “Парис 2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд буй брейкинг, скейтбордын төрлийн спортоор хичээллэх хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын алдарт тамирчдыг урьж оролцуулсан спортын томоохон арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг сэдвээр ажил хэрэгч санал солилцжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх, кёрлинг, морин спорт зэрэг олимпын төрлийг дэмжиж ажиллах талаар ИБУИНХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Морин спортын төрөл нь Англи улсад өндөр хөгжсөн спортын нэг бөгөөд "Токио 2020" олимпын наадмын морин спортын багийн төрөлд Английн баг алтан медаль хүртэж байв.
Түүнчлэн Английн хатан хааны гэр бүлийн гишүүн, Британийн ҮОХ-ны хүндэт Ерөнхийлөгч Анна гүнж 1976 оны Монреалийн олимпын наадамд оролцож байсан түүхтэй.
Эх сурвалж: Монцамэ агентлаг