Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Улз, Увс нуурын савын Хархираа зэрэг гол, Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өнөөдөр өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэв.
Харин Халх, Хархираа гол үерийн түвшинг 15-35 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 7 см даван үерлэж байгаа гэв.
Маргааш баруун, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Иймд дээр дурьдсан голууд, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ.
Эх сурвалж: ЦУОШГ