Тамга гэрчилгээний маргаан, дүрмийн өөрчлөлтийнхөө ард гарсан Ардчилсан намынхан хэсэг амраад нам жим болсон байв.
Гэвч сүүлийн өдрүүдэд идэвхижиж эхлээд байна. Хурал цуглааны зар нь хөвөрч, басхүү намын шинэ даргад нэр нь яригдаад буй нэр бүхий гурван ч эрхэм мэдээлэл хийж, зураг нь цахим орчинд таамаг бүхий асуулттайгаар хөвөрсөөр.
Хахир ааштайгаараа алдартай ч Ардчиллыг хулгайчуудад өгөхгүй, устгуулахгүй хэмээн үзэлцсээр өнөөдөрт ирсэн С.Эрдэнэ даргын дараагийн дарга хэн бол? Тэрээр Ардчилсан нам шинэ даргатайгаар дараагийн сонгуульд орно гэдгийг удаа дараа мэдэгдсэн.
Юутай ч нэр дэвшигч горилогчид нь нэрээ хэлэхгүй ч намын даргын сунгааны бэлтгэл ажлаа нэгэнтээ эхлүүлжээ.