ЭМЯ: Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад багтсан тархины саажилт болон 0-19 насны уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолтой танилцуулна уу.