АРДЧИЛСАН АХМАДЫН ХОЛБООНЫ VI ЧУУЛГАН БОЛНО

1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал нь Төв Азийн анхны Ардчилсан улсын түүхийг бүтээсэн. Энэхүү Ардчиллын үнэт зүйлс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг монголын хөрсөнд тунхаглаж чадсан ахмадууд маань шинэ цагийн бүтээн байгуулагчид ба энэ цагийн эгэл баатрууд билээ.
Сүүлийн үед ардчиллыг гажуудуулсан нэг намын сонгуульчлагдсан дарангуйллын золиос болж, монголын ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. 
Монгол Улсын нийгэм эдийн засаг, засаглалын хямралын энэ үед Ардчилсан ахмадын холбооны ахмадууд маань чуулж, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэж байна.
Ардчилсан ахмадын холбооны VI чуулганд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 400 гаруй төлөөлөгчид 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо чуулна гэжээ.

#Ардчилсан нам