Нэнси Пелоси Тайванийн ардчиллыг дэмжих зорилгоор тус аралд айлчилснаа онцолсон байна

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ Тайванийг тусгаарлах гэж байна гэв. Мөн тэрээр  арлын эргэн тойронд цэргийн сургуулилт явуулах нь шинэ хэвийн зүйл болж хувирах ёсгүй гэжээ.  

Тэрээр Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа дараа анх удаа мэдэгдэл гаргаж, Тайванийн ардчиллыг дэмжих зорилгоор тус аралд айлчилснаа онцолсон байна.

Мөн хэвлэлийн хурлын үеэр хууль тогтоогчдын төлөөлөл Тайваньд айлчилсандаа бахархалтай байна гээд БНХАУ-ыг энэ айлчлалаар далимдуулан цэргийн сургуулилт явуулсанд буруутгав.   

Айлчлалын багт багтсан Грегорий Мийкс “АНУ найз нөхдөдөө нуруугаа харуулдаггүй гэдгээ батлах нь чухал байсан. Энэ айлчлалыг хийсэндээ харамсахгүй байна” гэжээ.

Эх сурвалж: BBC