Тамгагүй төр, Энэ жүжгээр амьсгалж, шүтэж байгаа энэ нийгэм ямар хоцрогдсон, ямар эмгэнэлтэй вэ?

Тамгагүй төр жүжиг
Чөлөөт, олон ургальч үзэл бодлыг зөвшөөрдөг нийгэмд амьдарч байгаа хүний хувьд үзэл бодлоо хэлье дээ. Шүтдэг фэнүүд нь буруутгаад үзэн ядвал unfriend хийгээрэй. Б.Лхагвасүрэн гуайн энэ зохиол миний хувьд шидээвэр, сонгодог зохиол огт биш ээ. 
Үзэл санааны хувьд асар хоцрогдсон, хурц үгээр  бла бла гэж холбосон домгийн шинжтэй, агуулга нь орчин үеийн нийгэм, ёс суртахууны олон хэв, хэмжээг зөрчсөн шүлгүүдийн нийлбэр санагдсан. Философи, үзэл санааны гүнзгий утга,агуулга, гаргалгаа харагддаггүй.


 Сонгодог тэр тусмаа дэлхийд үнэлэгдэн орчуулагдах зохиол биш ээ.
Дэлхийн хүн төрөлхтний соёл, сэтгэлгээний соёлтой танилцах гэж Аристотель-оос эхлээд Кантыг эх хэл дээр нь уншиж хүн төрөлхтний олон зууны философийн хувьсгалыг танин мэдэх гээд суралцаж, олон жилүүдийг зарцуулсан хүний хувьд хэлье. Хэнээс ч айх юмгүй онолын болон үзэл бодлын маргаан хийнэ. Бүтэн зохиолыг уншаад уран сэтгэмжийг үнэлсэн ч нийтээр тахин шүтэхийг хараад харамсал, харуусал төрж байна.


Шекспиртэй харицуулах байтугай Ч.Диккенс, В.Фолкнер ядаж уншаад сонгодог энэ тэр дүгнэж, шүтээрэй гэж уншигчийн хувьд хэлье.
Энэ жүжгээр амьсгалж, шүтэж байгаа энэ нийгэм ямар хоцрогдсон, ямар эмгэнэлтэй вэ? Олон зуун жилээр сэтгэлгээний хувьд хоцрогджээ. 


Тэр тусмаа төрийг дээдлэх үзэл, найруулж нийтэд гаргаж байгаа хүмүүсийг алдаршуулах хэрэгсэл энэ жүжиг огт биш ээ.
Зүгээр сайхан, энгийн жүжгийн зохиол хэвээр байвал болно биз дээ гэж нэгэн иргэн өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.