ЭНЕРЖИ РЕСУРС ХХК Улаан номонд орсон Жигд модыг говьд амжилттай ургуулахын тулд эхний жил хүлэмжинд хөрсөө бэлдэж, үр суулгажээ. Ургасан суулгацуудаа хоёр дахь жилд гадаа талбайд бойжуулаад, гурав дахь жилээс тарилтанд гаргадаг гэв. Өнгөрсөн хугацаанд ЭНЕРЖИ РЕСУРС ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 10,000 гаруй Жигд мод тарьж ургуулжээ.