Сурагчийн дүрэмт хувцас иргэдэд дарамт болж байна

Энэ долоо хоногийн эхээр энэ жил хүүхдийн дүрэмт хувцасны үнэ ханш ямар байх талаарх мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэн юм. Тэгвэл дүрэмт хувцасны үнэ иргэдэд үнэхээр дарамт болох талаар сэтгэгдлүүдээ бичжээ. 

Иргэдийн сэтгэгдлүүдээс хүргэе:

Нэгээс дээш хүүхэд сургуульд сурах бол сарын цалин дүрэмт хувцсанд нь хүрэхгүй юм байна

Манай форомнууд үнэтэй, бөөгнөрөөд муухай болдог

Заавал формоор жигдрэх ямар хэрэгтэй юм

Юу өмссөн ч яадаг юм

Тэнгэрт хадсан үнэтэй байна. Олон хүүхэдтэй айл яаж авах юм

Бидний амьдрал хэцүү байна авч чадахгүй юм байна гэжээ.

 Дашрамд дурьдхад Дэлхийн өндөр хөгжилтэй зарим улс орнуудын хүүхдүүд хичээлдээ явахдаа ижил форм өмсдөггүй. Биедээ эвтэйхэн өөр өөрийн өмсөх дуртай хувцасаа өмсөөд л хчээлдээ явдаг байна. Ижилхэн форм өмсөх нь коммунизмыг санагалзуулах, нэгэн төрлийн суртал ч гэх нь бий.