Мөдхөн л сургууль цэцэрлэгийн асуудал оволзож эхлэх гэж буй энэ цаг дор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нь галын хайчаар замын хураамж авна авахгүй гээд л мэдээлэл хийгээд зогсож байх нь гайхам. Монгол хүүхдүүдэд цэцэрлэг олдохгүй тэд гэртээ цоожлуулж, өдөржин өлсөж цанган сэтгэцийн өөрчлөлтөнд ортлоо айж эмээн, зарим нь түлэгдэн, амь насаа алдахаас наагуур эцэг эхээ харуулдан өдөр хоногийг өнгөрөөдөг.
Хуучирсан ширээ сандал бүхий умгар өрөөнд чихэлдэн барин сууж хичээл хийдэг хүүхдүүд мянга мянгаараа бий. Зарим нь багшдаа зодуулж, гэр хорооллын гэдгээрээ ялгаварлан гадуурхагдах зовлонг туулдаг.
Мэдээж манай эрхэм Сайд энэ зовлонг мэдэхгүй. Тэр чир нь хүүхдүүдээ ядруухан сургуульд явуулдаггүй, Мөн гэрт нь цоожилж үлдээдэггүй биз. Тийм ч учраас галын хайч, зам гэсхийгээгээд попрч зогсох нь аргагүй биз. Олонхийн олонхи болсон МАН шинээр байгуулсан 2 яамныхаа сайдыг томилохгүй өнөөдрийг хүрэв, Сайдын суудлын наймааны ханшин дээрээ тохирдоггүй юм уу гэлтэй.
Энэ зуур эзэнгүй 2 яам, давхрын давхар дээлтэй поп сайдууд нь үндсэн ажлаа умартан уянгалсаар. Ажил хийдвэл иргэд л хохирно. Ер нь хохирдог...