Л.Энх-Амгалан: Уул уурхайн салбарын лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.

Тэрбээр, Цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 1200 үйлчилгээ, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээ цахимжсан байна. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, гар утаснаасаа авах боломжийг улам бүр нэмэгдүүлнэ.

Мөн уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийг цахимжуулах чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 13000 лиценз олгогдсон. Энэ лицензийг хэн авсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, ашигласан эсэх нь тодорхойгүй байв. Уул уурхайн салбарын далд наймаа гэгдэх лицензийн наймааг зогсоохын тулд зөвшөөрлийг цахимаар олгодог болно.