Улсын их хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож яваа Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ.
Их хурлын дарга Г.Занданшатар: “Нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуул 7 өрөг тоглосноос 2 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой, 4 оноотой 14 дүгээрт байрт бичигдэж байгааг, мөн 4 дүгээр ширээнд 8 өрөг нүүснээс 7 хожиж, нэг хожигдон 7 оноотой IV ширээндээ 2 дугаарт яваа дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул үлдсэн 2 өрөгтөө сайн тогловол ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой байгааг, 3 дугаар ширээнд эмэгтэй олон улсын мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож, 5 хожил, 4 тэнцээ, 7 оноотой "Айргийн тавд" явааг тус тус онцлоод шинээр Их мастер цолны болзол хангасан Т.Мөнхзулд баяр хүргэлээ.