Сүүлийн хоёр өдөр манай улсад НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш болон БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И нар айлчиллаа. Эдгээр айлчлалууд нь үр өгөөжтэй, цаг үеэ олсон айлчлалууд болж буй талаар цахим орчинд иргэд болон улс төрчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр бичихдээ:
Ёозгүй муу мэдээнд тувт живж сууна гэж юу байх вэ. Тулга тусгаар бүрэн эрхт улс маань ертөнцийн чихэнд муу мэдээ дуулгасангүй. Энэ өдөр муу Н.Энхбаярыгаа магтъя. Алсын хараатай Ерөнхий сайд. " Их өр шийдэх тэр жил ОХУ-аас айж эмээлгүй энхийг сахиулагч цэргээ Ирак руу илгээж билээ. "Их өр тэглэх маань мултрах шахсан шүү" гэжээ.