Уул уурхай, эрдэс баялгийн салбарт түүчээлэгч Рио Тинто групп хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн чухал хэрэгцээтэй түүхий эдийг үйлдвэрлэдэг. Ган хийцийн түүхий эд болох төмрийн хүдэр, автомашин, ухаалаг утасны түүхий эд хөнгөн цагаан, салхин тээрэм, цахилгаан автомашин, цэвэр усны шугам хоолойд ашигладаг зэс, тариалангийн бордоо болох борын хүчлийн давс, будгийн түүхий эд титан, амьдралын аз жаргалтай мөч, хуримын бөгжний чамин гоёл алмаз очир эрдэнэ зэргийг олборлон боловсруулдаг.
Уурхай, хайлуулах, боловсруулах үйлдвэр, борлуулалтын төв, өгөгдлийн удирдлагын төв, судалгаа хөгжлийн лаборатори, хиймэл оюун ухааны төв ажиллуулах зэргээр дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулж байна. Рио Тинтогийн геологичид алс хязгаар газар нутгуудыг судалж, байгаль хамгаалагчид Канадын хүрэн баавгай, Австралийн баруун эргийн нүүдлийн шувуудыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг. Үйлдвэрлэдэг түүхий эдээ дэлхий даяарх хэрэглэгчдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэхийн төлөө маркетингийн баг нь ажилладаг байна.
Дэлхийн хамгийн том робот, бас хамгийн жижиг роботыг (түүнийг Марк гэж нэрлэдэг) зохион бүтээсэн. Рио Тинто групп очир эрдэнийн уурхайгаа эрчим хүчээр хангах зорилгоор Арктикийн тойргоос урагш 200 км газарт салхин цахилгаан станц байгуулсан. Мөн 2018 онд малтмал түлш, түүний дотор нүүрсний бизнесээс татгалзсан цор ганц уул уурхайн томоохон компани болсон юм. Уур амьсгалын өөрчлөлтийн шийдэлд гар бие оролцох чин хүсэл эрмэлзэлтэй төдийгүй үүнийгээ ч бодитой ажил хэрэг болгон, хувь нэмр оруулсаар байна. 49000 ажилтантай,
Худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтыг сахилга баттай хуваарилах, чанартай төслүүд, урт хугацаанд таатай нөхцөл бүхий салбарт хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигчдэдээ онцгой үр өгөөж өгч ажиллахыг эрмэлздэг.
Рио Тинто компани Испанийн Андалусиа мужийн Рио Тинто голын эрэгт 1873 онд байгуулагдсан. Өнөөг хүртэл хийж бүтээсэн бүхнээрээ бахархдаг.
Тус хамт олон Рио Тинтогийн ирээдүй улам тод гэрэлтэх ирээдүйд итгэдэг, түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг байна.