Сонгиноос сонгогдсон гишүүддээ мартагдаж, Содон хорооллын ажилчидад доромжуулсан Сонгинохайрханы Ждүчид

СХД-ийн ЖДҮ, худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд:

Энд тодорхой хэмжээний хүмүүс гар дээрээс худалдаа эрхэлж болно гэсэн хуулийн дагуу худалдаа хийж байна. Тэгтэл 3,4-р сараас СОДОН ХОРООЛОЛ-ын СӨХ-ийн ажилчид, хэн нь мэдэгдэхгүй хүмүүс ирээд дайрч давшилж элдвээр хэлж байна. Та нар энэ газрыг чөлөөлж өг, наймаа хийлгэхгүй гэж хэлээд зураг хөрөг дараад дарамталж байгаа. Бид хэн нэгнээс гуйлга гуйхгүй, өрх гэрээ болгох гэж, илүү идэхгүй хоосон хонохгүй байхын төлөө энд зогсож байна.   

Бид өнөөдөр хороон дуур очоод дүүргийн засаг даргын орлогчтой уулзахад СӨХ-г бид дийлэхгүй, та нар хоорондоо зохицоод зогс, зогсож чадахгүй бол бид хариуцлага хүлээж чадахгүй гэж хэлсэн. Тийм учраас дийлдэг ямар газар байдаг юм бэ? Цогтгэрэл гишүүн яахаараа 6000 айлын орон сууц барьж болоод энэ хэдхэн хүмүүс алга дарам газар юм зараад сууж болохгүй байгаа юм бэ? 

Өнөөдөр амьдрал боломжийн байсан бол заавал гудамжинд суугаад юм зарах шаардлага байхгүй шүү дээ, бид өглөө 9 цагаас эхлээд орой харанхуй болтол сууц юм зардаг. Тэгж байж хэдэн төгрөг олж хоолоо дөнгөж байна. 

Өглөө оройгүй ирж дарамталж байна. Бидний зүгээс их юм хүсээгүй шүү дээ. Эндээ тайван юмаа зарах, байгаа орчиндоо цэвэрхэн байна гэж л хүсэж байна даа. Үсрээд 20 орчим хүмүүс худалдаа хийж байна.  Таваг хоолны мөнгө өгөөч эсвэл таван мянган төгрөг өгөөч гэж бидний хэн нь ч гуйгаагүй.


СХД-ээс гарсан дөрвөн гишүүн байна.  Хотын дарга Д. Сумъяабазар, ХЗЯСайд Х. Нямбаатар, УИХ-ын гишүүн П. Анужин, Учрал гишүүд. Иргэдээ дэмжсэн ямар нэг зүйл хийвэл зүгээр л байна. Хэдэн хүүхэн өнөөдөр ар гэрээ авч явах гээд зүтгээд байдаг, дээрээс харж  үзэж байгаа юм бол юу ч  байхгүй. 

20-30 хүний амьдралыг нааштайгаар шийдэж тус болооч ээ гэж гуйж байна. 


СӨХ-н даргын ард бол бат хамгаалалттай хүн байна гэж байна лээ. Тэгээд болоогүй биднийг элдвээр доромжилж байгаа шүү дээ. Энэ муусайнууд эндээс хөлжиж гарч байна, гэнэ ишшш юун хөлжих үнэхээр арай гэж хүргэж байна. Сүүлийн үед маш дарамттай байна. Учир нь бидэн дээр ирээд машиныг чинь ачна, Өнөөдөр орой ирээд хараарай. Яаж дарамталдаг гэдгийг нь. Хүн аймар, орилж чарлаад л нягтлан бодогч хүүхэн бүр хэцүү. Ихэнх нь өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай хүмүүс. Жишээ нь би гэхэд тэтгэврийн 500 мянган төгрөг авдаг, зээл авчихсан харин манай  хөгшин тэтгэвэр байхгүй тэгээд яг юугаар амьдрах вэ? Энд ихэвчлэн доод давхаргын хүмүүс зогсож байгаа. 


Хүүхдээ дагуулчихсан, хүүхэд харах хүн байхгүй. Ардаа ямар нэг асуудалтай халуунд халж, хүйтэнд даарч зогсож байна. Манай хүүхэд гэхэд энэ халуунд машиндаа унтаж байна. Тэнд гэхэд хүүхдээ хөхүүлсэн хүмүүс байна. Дандаа өртэй тэрийгээ төлөх гэсэн хүмүүс л байна. Нэг машин авчихсан тэрнийхээ зээлийг төлөх гээд л зогсож байгаа даа. Ийм байдалтай байхад машиныг маань ачаад явчихвал яаж авах вэ? Хүүхдээ яах вэ? Цогтгэрэл гишүүнд хандаж хэлэхэд биднийг энэ алга дарам газар зогсоочих, худалдаа хийхийг маань зөвшөөрчих гэдгийг л гуйж байна. Худлаа ярьж, хулгай хийгээгүй шүү дээ бид. 
Хужаа нараас бол гөлөг болтол айна. Юу ч хэлж чадахгүй. Гэтэл мань мэт рүү та нар муу сайныг маргааш ирж зогсохыг харна аа, гудамжны бүдүүлэн авгай нар, комисс зарлаа, хужаагийн хог авчирч зарлаа гэдэг. 

Гишүүд бүү хэл дүүргийн дарга ч ирдэггүй. Оршин суугчид бол дургүйцсэн зүйл байхгүй. Гоё хүлээж авдаг.  Цогтгэрэл гишүүн хүрээд ир л дээ, нөхцөл байдлыг хараад өгөөч, ард иргэдтэй уулзана уу гэж л хүсмээр байна гэлээ.