Т.Мөнхзул Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер болжээ

Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин, олон улсын мастер, шатарчин Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй Их мастер цолны 3 дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлснээр эмэгтэй Их мастер цолны болзол хангажээ.

 

Ийнхүү Т.Мөнхзул 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжиж, Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер цолтой шатарчин боллоо.

Эх сурвалж: Монцамэ агентлаг