С.Болдхэтийн гэх тодотголтой Наран трейд компани хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар баригдсан газрыг өмчлөн авч орон сууц барих гэж байгааг иргэд эсэргүүцжээ

БЗД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах УИХ-ын гишүүн асан С.Болдхэтийн гэх тодотголтой “НАРАН ТРЕЙД” компани хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар баригдсан газрыг өмчлөн авч орон сууц барих гэж байна :

1. 21-р сургууль хичээлийн жил эхлэхээр таг түгжирч гацдаг, 2 машин зөрдөггүй байрны дундах нарийн замтай байхад нийтийн эзэмшлийн газрыг хашаалан 16 давхар орон сууц барихаар болжээ.

2. 21-р сургуулийн урд талын грашнуудыг буулган явган хүний зам дөнгөж баригдаж дуусч байхад тэрийг нь эвдэж шинээр баригдах орон сууцныхаа орц гарцыг хийхээр төлөвлөжээ.

3. БЗД-ийн болон замын цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг хүртэл энд ирж сургуулийн хашааны хаалгатай залгаа машин зам байгааг засаж өөрчлөх, авто замын түгжрэл бууруулах, хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөж байгааг бууруулах анхаарах тал дээр хүртэл биечлэн ирж ажилласан атал та бүгдийн хийсэн бүтээсэн хэлсэн ярьсан зүйлийн эсрэг ажил хийгдэх гээд байна.

4. 21-р сургуулийн гадаа 2 хүүхэд машинд дайруулж бэртэл авч байсан бидний мэдэхийн. Хэдэн хүүхэд дайруулж эрүүл мэнд амь насаараа хохирох болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хэдээр нэмэгдвэл энэ байрны дундах нарийн замыг төв зам шиг ашиглахаа болих юм бол.

5. Цэцэрлэг нурааж 16 давхар орон сууц барина гэдгийг үнэхээр ойлгохгүй байна. Яг 147, 122р цэцэрлэгүүдтэй ижил стандартаар баригдсан бэлэн цэцэрлэг байна. Засвар хийгээд л 1000 орчим хүүхэд цоожтой хаалганы цаана бус сурч боловсрох боломж байна. Залуу гэр бүл ажил хөдөлмөр эрхэлмээр байна . Бидэнд тусална уу гэжээ.