МУ-ын Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Заамар гэж том алтны орд газар байлаа. Тэнд өдөржин шөнөжин алт олборлодог байлаа. Өдөр болгон нисдэг тэргээр тэр алтыг нь Оросын цэргийн ангийнхан шууд зөөгөөд л гардаг байлаа шүү дээ

Та бүхэнд Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

Ардчилсан хувьсгал хийх болсон шалтгаан: Эхлээд социалиаст гэгдэж байсан орнуудад юу болж байж вэ? гэж харах ёстой. Дэлхийгээр нь харах юм бол Социалист тогтолцоо капиталист тогтолцоо аль нь юм бэ? гэдэг түүхэн үнэнд гүйцэгдээд социализмийн эдийн засаг олон оронд хямарсан юм. Ялангуяа түүний манлай болж байсан ЗХУ-ын эдийн засаг асар хүнд байдалд ороод сүүлдээ задрах хэмжээнд хүрсэн. Тэгж байж энэ өөрчлөлт хуучин социалист гэгдэх орнуудад бий болсон. Монгол энэ систем дотор ЗХУ-ын зүгээр дагуул улс шиг л явж ирсэн. Нэр томъёо нь ч гэсэн дагуул улс гэж байсан. Тэгхээр бид нар өөрөө хэлбэрийн хувьд харахад өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдээд байгаа юм шиг хэрнээ үнэн хэрэг дээрээ Кремлээс бид нарын асуудлыг шийдэж байсан. Тэр байтугай би санаж байна л даа. Өөрөөр хэлвэл ЗХУ-ын төлөвлөгөөний комисс гэж хүчтэй эдийн засгийн том байгууллага байсан. Тэр эдийн засгийн төлөвлөгөөний комиссын хэлтэс дээр Монголын эдийн засаг яах вэ? гэдгийг тэнд л шийддэг байсан. Түүнээс Монголчууд өөрсдөө шийдэж байсан биш. 

1990 онд болсон гол өөрчлөлт бол хүний эрхээр жаргаж зовхоор өөрийн эрхээр зовж жаргасан нь дээр байгаа байхгүй юу.  Тэгхээр өөрөө хэлвэл 1990 оны Ардчилсан хувьсгалын өөрчлөлт бол хүнийн эрхээр жаргаж зовох хэрэггүй, бид өөрсдийнхөө эрхээр зовж жаргасан нь дээр гэдэг энэ л шилжилтийг хийсэн. Түүнээс биш манайд тухайн үед шийдэж байсан асуудлууд зөвлөлт гэдэг том гүрэн дагуул улсууд социалист гэдэг системийн орнуудын төлөө л үйлчилж байсан эдийн засаг болохоос Монголын ард түмэнд үйлчилж байсан эдийн засаг гэж хэлж чадахгүй. 

Тэр байтугай зах зээлд орсны дараа ойлгож байгаа шүү дээ. Заамар гэж том алтны орд газар байлаа. Тэнд өдөржин шөнөжин алт олборлодог байлаа. Өдөр болгон нисдэг тэргээр тэр алтыг нь Оросын цэргийн ангийнхан шууд зөөгөөд л гардаг байлаа шүү дээ. Тэгхээр яахнав бид нар өөрсдөө мэдэж байсан байна уу? гэдэг асуудал байгаа байхгүй юу. 

Дээр нь бид нар Мардай гээд Ураны том орд газартай байлаа. Үйлдвэр байлаа баяжуулаад гаргадаг. Тэр үйлдвэр байсан гэдгийг Монголчууд сүүлд л мэдсэн шүү дээ. Тэр үйлдвэр байсан нутаг руу бол Монголчууд орох эрхгүй, тийм л байсан шүүдээ. Тэгхээр бид нар асуудлаа мэдээд өөрсдөө шийдэж байсан юм гэж ч байхгүй. 

1990 ээд онтой өнөөдрийн нөхцөл байдлыг харьцуулах юм бол Монголын эдийн засаг нэг хүнд ногдох ДНБ арав дахин өсчихсөн. 90 ээд он гэхэд ертөнц хаалттай, бид нар дэлхий юу байдгийг мэддэггүй байсан. Өнөөдөр бид бүгдээрээ нүдээ нээчихсэн. Хаана юу болж байгааг мэднэ. Зүгээр л амьдралын жишээгээр авья л даа. 1990 онд би гадаад явж байгаа царай нь тэр л дээ. Эрээн рүү очиж байгаа байхгүй юу. Тэгээд хүүхэддээ хүн чинь нэг бэлэг авах хэрэгтэй биз дээ? Тэгээд би Кока Кола авч байсан байхгүй юу. Лаазтай Коко Кола. Нэгдүгээрт хүүхэддээ бэлэг. Хоёрдугаарт харандаа үзэгний савтай болно гэж бодож байсан. Ийм л амьдрал байсан шүү дээ. Гэтэл тэр амьдралыг эргэж санагалзаад яах юм. Бид нар тэрнээсээ урагш, хамаагүй урагшаа ахичихсан. Одоо харин байгаа түвшингээсээ улам бүр ахих хэрэгтэй байгаа байхгүй юу. Ардчилсан хувьсгал өрнөх үеэр эдийн засаг хангамжийн яам гэж байсан. Сайдаар нь П.Очирбат гуай ажиллаж байсан. Манай анхны Ерөнхийлөгч. Би тэр яаманд байхдаа Монголд анхны зах зээлийн хүрээлэн гэдгийг байгуулж өөрөө анхны захиралаар нь ажиллаж байсан. Өөрөөр хэлвэл Монгол шилжилт хийх хэрэгтэй, зэх зээл гэдэг юм руу орох хэрэгтэй гэж бүр зах зээлийн хүрээлэн анх байгуулж явсан. Тэгхээр тэр бол намайг зөвхөн эдийн засгийг зах зээл рүү шилэүүлэх биш  зах зээл рүү шилжихийн тулд том хувьсгал, өөрчлөлт хийгдэх ёстой юм байна гэдэг энэ бэлтгэл надад өгөгдсөн. Дээр нь манай ахмадууд чинь агуу шүү дээ. Лодонгийн Түдэв гуай байна. Үнэн сонин дээр миний зах зээлийн тухай бичсэн өгүүлэл болгоныг гаргаж байсан. Тэр тогтолцоон дотор зөх зээлийн тухай бичсэн өгүүллэлийг гаргана гэдэг бол Түдэв гуайн хувьд ч гэсэн том зориг гаргаж байсан хэрэг. Намайг залуу хүний хувьд сайхан шордож өгч байсан. Тэгж байтал Эрдэнэтэд Оросын олон төлөвлөгөөний коммунист намаас хүмүүс ирлээ. Би тэр үед Эрдэнэтийг бас их шүүмжилдэг байсан юм. Тэгхэд бол П.Очирбат гуай надад томилолт бичээд " Чи тэнд очоод ярьчихаад ир, байгаа байдлыг нь ярьчихаад ир" гэсэн. Тэгээд би Эрдэнэтэд болсон хурал дээр их олон юм ярьсан байх. Одоо миний санаанд үлдсэн нь юу вэ? гэхээр "Энэ эдийн засгийн тогтолцоо ёс суртахуунгүй байна, Монголын ард түмнийг мөлжиж байна" гээд л аваад хаячихсан. Тэгсэн чинь дараа нь Улаанбаатарт ирсэн намайг намын хянан шалгах хороо дуудсан. Ерөнхийдөө намайг шоронд хийх юм байна гэдэг ойлголтыг надад суулгасан. Гэсэн хэдий ч П.Очирбат Ерөнхийлөгч, тэр үед Ерөнхийлөгч байгаагүй сайд, өөрийнхөө явуулсан хүнийг хамгаалж үлдсэн байхгүй юу. Тэр бол надад бас урам зориг өгсөн. Тэгж байтал 1989 оны хувьсгалыг хийх гэсэн олон залуучуудтай танилцаж эхэлсэн. Тэрэн дотор Э.Бат-Үүл, Да.Ганболд тэгээд л өөр олон улсууд байсан. Бид нар уулзаж бодол санаагаа хуваалцаж байсан. Их сургуулийн нэг байранд харанхуй шөнөөр уулзалдаад бас юм ярьж суудаг байсан. Тэгхэд тэр уулзалтан дээр одоо би нэрийг нь санахгүй байна нэг маань хэлэхгүй юу. Ер нь бол шинэ нам байгуулах хэрэгтэй гэж. Тэгхэд бол бид нар бүгдээрээ цочиж байсан. Дандаа нэг намын тогтолцоонд амьдраад сурчихсан улсууд чинь юун ахиад шинэ нам байгуулах, бүгдээрээ бараг ширээний доогуур орох шиг санагдаж байсан. Гэсэн хэдий ч тэр айдас, хүйдэс хуучин бодлоо хаяж чадаад -Ардчилсан нам" ыг шинэ залуучууд зохион байгуулсан. 

Би Украйны тэр үед чинь ЗХУ л даа. Украйны Киевийн Их сургуульд сурч байсан. Тэнд Марксизмыг сайн заасан. Би сайн судалсан. Тэрнээс гадна нэг сонирхолтой хичээл заадаг байсан нь "Хөрөнгөтний эдийн засгийн харилцааг шүүмжлэх нь гэдэг" хичээл заадаг байсан. Тэр хичээл бол шүүмжилж байгаа юм шиг хэрнээ зах зэээл, дэлхийн эдийн засаг, хөрөнгөтний эдийн засаг яаж тогтдог юм" гэдгийг заадаг байсан. Тийм учраас тэр бол надад бас их том боломжийг өгсөн. Юм чинь ганц Марксизмаар явдаггүй юм байна. Өөр онол, үзэл байдаг юм байна, зах зээл ингэж ажилладаг юм байна, гэдэг тэр санааг өгч байсан. Тэгэнгүүт цааш нь өөрөө гүнзгийрүүлээд үзэх асуудал гарна шүү дээ. Би бол Киевт дээд боловсрол эзэмшсэн боловч Москвад бас "Дэлхийн социалист системийн эдийн засгийн хүрээлэн гэж ШУ-ны академийн хүрээлэнд нь эрдмийн зэрэг хамгаалсан. Тэр эрдмийн зэрэг хамгаалах ажил хийж явж байхад тухайн үед хэнд ч нээгдээгүй хаалттай материалуудтай танилцах боломж надад байсан. Тийм учраас өөрийгөө боловсронгуй болгож чадсан.     

 Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үнэн яриа подкаст https://youtu.be/8LPsfYedmPE?t=10